Мэдээ мэдээлэл
📌 “Жендэрийн мэдрэмжтэй БЖДБЭ-ийг дэмжих нь” чадавх бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
19 цаг 32 мин

ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй туршилтын төслийн хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан Бизнес хөгжил, Санхүүгийн менежмент, Жендэрийн мэдрэмжтэй бизнес сэдвийн 3 хоногийн сургалт амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа 1 сарын 30-ны өдөр хийлээ.

Сургалтын агуулгыг эмэгтэй бизнес эрхлэгчдээс авсан судалгаанд тулгуурлан боловсруулсан бөгөөд сургалтаар бизнесээ дараагийн шатанд хөгжүүлэх алхмууд, санхүүгийн төлөвлөлт, татвар, даатгалын талаарх мэдлэг, мөн амжилттай бизнес эрхлэхэд гэр бүлийн дэмжлэгийг бий болгох, эрүүл харилцаа төлөвшүүлэх, сэтгэл зүйн сайн сайхан байдлаа хамгаалах ур чадварыг БЗД, СХД-ийн 30 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдэд олголоо.

Сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан БЗД, СХД-ийн ЖДҮ дэмжих төвүүд, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, мөн идэвхтэй оролцсон нийт оролцогчдод талархал илэрхийлье.👏