Мэдээ мэдээлэл
ЖДҮ дэмжих төвийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Өчигдөр 11 цаг 04 мин
ЖДҮ дэмжих төвийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт зохион байгууллаа

ЖДҮ дэмжих төвийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт зохион байгууллаа

IRIM Судалгааны хүрээлэн нь ЖДҮ дэмжих төвийн ажилтнуудад зориулан “Жендэрт суурилсан ялгааг бизнесийн дэмжлэгт тусгах нь” сэдвийн хүрээнд чадавхжуулах сургалтуудыг зохион байгууллаа 📊

Бизнесийн дэмжлэгийн үйл ажиллагаанд бизнес эрхлэгчдийн онцлог, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийн тулгамддаг жендэрийн ялгаатай байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой байдаг.

Энэ хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгийн баг өнөөдөр Баянзүрх дүүргийн ЖДҮ дэмжих “Баянзүрх – Нэг зүрх” төвийн хамт олонд зориулан:

- Жендэрт суурилсан ялгааг бизнесийн дэмжлэгт тусгах нь

- Зах зээлийн судалгааны аргууд сэдвийн хүрээнд 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа 🤝

Уг сургалт нь ЖАЙКА-ийн дэмжлэгтэй “Жендэрийн мэдрэмжтэй жижиг, дунд бизнесийг дэмжих” төслийн хүрээнд хэрэгжиж байна 🌱

#ЖендэрийнМэдрэмжтэйБизнес #ЖДҮДэмжлэг #ЧадавхжуулахСургалт #IRIM #JICA #ЖендэрийнТэгшБайдал #эмэгтэйбизнесэрхлэгчид