Мэдээ мэдээлэл
Энэхүү судалгаа нь НҮБ-ын “Эрэгтэйчүүд ба хүчирхийлэл” сэдэвт олон улсын харьцуулсан судалгааны хүрээг Монголд анх удаа нутагшуулан хэрэгжүүлсэн гэдгээрээ онцлог.
Уржигдар 15 цаг 52 мин
Энэхүү судалгаа нь НҮБ-ын “Эрэгтэйчүүд ба хүчирхийлэл”  сэдэвт олон улсын харьцуулсан судалгааны хүрээг Монголд анх удаа нутагшуулан хэрэгжүүлсэн гэдгээрээ онцлог.

[English below]

Өнгөрсөн жил Ази хөгжлийн банкны санхүүжилтээр 💼 Австрали дахь The Equality Institute-ийн үүсгэн байгуулагч, жендэрийн зөвлөх доктор Эмма Фулу 👩‍🏫-ийн арга зүйн чиглүүлэг дор IRIM судалгааны хүрээлэн “Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдлын судалгаа”–ны мэдээлэл цуглуулалтыг хариуцан амжилттай гүйцэтгэсэн билээ. Тус судалгаа албан ёсоор хэвлэгдэн гарсныг дуулгахад таатай байна 📘.

Энэхүү судалгаа нь НҮБ-ын “Эрэгтэйчүүд ба хүчирхийлэл” 🌍 сэдэвт олон улсын харьцуулсан судалгааны хүрээг Монголд анх удаа нутагшуулан хэрэгжүүлсэн гэдгээрээ онцлог.

Судалгааны явцад эрэгтэйчүүдийн амьдралын туршлага — бага насны гэр бүлийн орчин 👨‍👩‍👦, хүмүүжил, харилцааны динамик, хүүхэд насны траума, хүчирхийлэлд өртсөн байдал зэрэг олон талт хүчин зүйлс нь тэднийг хүчирхийлэл үйлдэх/үйлэхгүй байх зан үйлд хэрхэн нөлөөлдгийг гүнзгийрүүлэн судалсан 🎯.

Тайланд нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдал, хүүхэд насны гэмтэл, буруу жендэрийн хэвшмэл ойлголт, мөн бүтцийн болон орчны хүчин зүйлс хүчирхийлэл хэрхэн үүсэхэд нөлөөлдөг талаарх чухал дүгнэлтүүд 📊 багтсан тул та бүхэн дэлгэрэнгүй тайлантай танилцаарай.

#IRIMResearch #MensLifeExperiences #ViolencePrevention #GenderEquality #EmmaFulu #TheEqualityInstitute #ADB #Mongolia #GenderStudies #SocialResearch #endviolence

https://www.adb.org/publ.../men-life-experiences-mongolia...