Мэдээ мэдээлэл
🟠ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ – 2025: ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ СУДАЛГААНЫ ӨНЦГӨӨС
21/11/2025
🟠ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ – 2025: ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ СУДАЛГААНЫ ӨНЦГӨӨС

🟠ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ – 2025: ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ СУДАЛГААНЫ ӨНЦГӨӨС

✒IRIM судалгааны хүрээлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жилийн хүлээн авалтын арга хэмжээгээ Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Х. Бэхбатын ивээл дор 2025 оны 11 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

✒Арга хэмжээг нээж IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Х. Бэхбат мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд үүний дараа хүрээлэнгийн 2024–2025 онд хэрэгжүүлсэн онцлох төслүүдийн талаар товч видео танилцуулга хүргэв.

✒Энэ жилийн үндсэн илтгэлийг “Хөгжлийн ирээдүйг судалгааны өнцгөөс” сэдвийн хүрээнд Гүйцэтгэх захирал Н. Минжирмаа танилцуулав. Тэрээр илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлт, технологийн дэвшил, нийгмийн итгэлцлийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлс хөгжлийн орчныг эрс шинэчилж буйг тодотгон тэмдэглэв. Мөн тодорхойгүй байдлыг зөв удирдахад судалгаа, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт улам бүр чухал болж буйг дурдав.

Жилийн хүлээн авалтад идэвхтэй оролцож, сонирхолтой, үр өгөөжтэй ярилцлага өрнүүлсэн хүндэт зочид, олон улсын болон төрийн байгууллагуудын төлөөлөл, зөвлөхүүддээ талархал илэрхийлье.👏