Мэдээ мэдээлэл
🟠Судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэхээр “Жендэрийн мэдрэмжтэй жижиг, дунд бизнесийг дэмжих” туршилтын төслийг эхлүүллээ.
5 цаг 29 мин
🟠Судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэхээр “Жендэрийн мэдрэмжтэй жижиг, дунд бизнесийг дэмжих” туршилтын төслийг эхлүүллээ.

🟠Судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэхээр “Жендэрийн мэдрэмжтэй жижиг, дунд бизнесийг дэмжих” туршилтын төслийг эхлүүллээ.

🔸2025 оны 4 дүгээр сард IRIM судалгааны хүрээлэн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн захиалгаар “Жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдлын судалгаа”-г гүйцэтгэж, үр дүнг холбогдох байгууллагуудад танилцуулсан билээ.

🔸Судалгааны нэг гол дүгнэлтээр, 2024 онд түр хамгаалах байр болон Нэг цэгийн үйлчилгээний төвд (НЦҮТ) хандсан хүчирхийлэлд өртсөн нийт 1809 иргэний 16% нь халамжийн үйлчилгээ, зөвхөн 1.6% нь хөдөлмөр эрхлэлтэд зуучлах дэмжлэг авсан байсан. Энэ нь жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) хохирогчдод урт хугацааны нөхөн сэргээх, чадавхжуулах, эдийн засгийн бие даасан байдлыг дэмжих хөтөлбөрүүд нэн шаардлагатайг харуулсан юм.

🔸Судалгааны зөвлөмжид ЖСХ-ийн хохирогчдыг эдийн засгийн хувьд чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг онцлон зөвлөсөн. Эмэгтэйчүүдийн, тэр дундаа ЖСХ-д өртөгсдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага болон ЖАЙКА-ийн жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлоготой уялдан, 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 2 дугаар сарын хугацаанд “Монголд жендэрийн мэдрэмжтэй жижиг, дунд бизнесийг дэмжих туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

🔸Төслийн хүрээнд Монгол Улсад эмэгтэйчүүд, компаниуд болон санхүүгийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг бэхжүүлэхтэй холбоотой тулгарч буй гол сорилтуудыг тодорхойлох судалгаа хийгдэх бөгөөд үүний дараагаар эмэгтэй бизнес эрхлэгчид болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд зориулсан жендэр, санхүүгийн боловсрол, бизнесийн удирдлагын сургалт, мөн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад зориулсан жендэрийн сургалтыг зохион байгуулна. Үүнээс гадна бизнесийн санааны уралдаан болон бусад төлөвлөсөн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.