 
                    🎯Монгол Улс дахь гэр бүлд ээлтэй бодлогын хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгааны эхний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
🔸Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Лоринэт Сангийн санхүүжилтээр “Монгол Улс дахь гэр бүлд ээлтэй бодлогын хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаа”-г IRIM Судалгааны хүрээлэн 2025 оны 10-р сараас 12-р сарын хооронд хэрэгжүүлж байна. Уг судалгааны зорилго нь Монгол Улсад хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын дунд гэр бүлд ээлтэй бодлого, хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж буй бодит нөхцөл байдлыг тодорхойлох, түүнчлэн үр нөлөө, тулгарч буй сорилт, боломжуудыг тодорхойлох юм.
🔸Уг судалгааны хүрээнд эхлэлтийн хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 31-ний өдөр хувийн хэвшлийн байгууллагуудын дунд зохион байгуулж, тэдгээрийн гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж буй туршлага, сургамж, сорилтууд болон цаашдын хэрэгцээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Цаашид 11-р сарыг дуустал төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутаг болон үндэсний түвшин дэх шийдвэр гаргагч нарыг хамруулсан судалгаа хийж гүйцэтгэнэ. Тиймээс энэхүү судалгаанд байгууллагынхаа гэр бүлд ээлтэй бодлогын туршлагаа хуваалцан, судалгаа, бодлогын зөвлөмжид хувь нэмрээ оруулах хүсэлтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамрагдахыг урьж байна.
👉Та бүхэн уг судалгааны ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг төслийн зохицуулагч М.Саруул (saruul@irim.mn)-тай холбогдож аваарай.
