Мэдээ мэдээлэл
✒️Өмнөговь аймгийн хөгжлийг дэмжих “Орон нутаг дах бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ”-г хоёр дахь жилдээ үзүүлж байна.
13 цаг 6 мин

МИРИМ Консалтант ХХК болон IRIM судалгааны хүрээлэнгийн хамтарсан баг нь Оюу Толгой ХХК-ийн санхүүжилтээр 2024-2026 оны хооронд “Бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ”-г Ханбогд болон түнш сумдад (Манлай, Баян-Овоо болон Даланзадгад) үзүүлэхээр зөвлөх багаар 2 дох жилдээ ажиллаж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь орон нутгийн талуудыг чадавхжуулах замаар Өмнөговь аймгийн эдийн засгийг төрөлжүүлэн, хөгжүүлэхэд чиглэнэ. Ингэхдээ Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой, уул уурхайн бус голлох 4 салбарт өөрчлөлт, ахиц дэвшил гаргахад зөвлөн туслах юм. Үүнд:

📌Орон нутгийн ЖДҮ болон ханган нийлүүлэгчдийн хөгжил,

📌Малчдын тогтвортой амьжиргаа, орлогын төрөлжилт бий болгох, орон нутгийн хоршоодын хөгжлийг дэмжих

📌Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,

📌Орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн салбаруудыг хамаарна.

Салбар бүр нь өөр хоорондоо холбоотой бөгөөд нэг салбарт гарсан ахиц дэвшил нь нөгөө салбарын өөрчлөлтийг дэмжиж байхаар уялдуулан зохион байгуулна.  

Дээрх хүрээнд 2024 онд төлөвлөгдсөн 12 багц ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Харин 2025-2026 онд дараах 14 ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна.