📌Манай зөвлөх баг хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зөвлөх үйлчилгээний ажлуудынхаа хүрээнд Хэнтий аймагт ажиллаж байна. 🚗
IRIM нь Хэнтий аймаг болон Төв аймгийн Эрдэнэ сумын Политехникийн коллежуудын Мал, амьтны эмнэл зүй мэргэжлийн хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулан гаргасан. Уг зөвлөмжийн үр дүнг тус коллежуудад танилцуулж, 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжүүлэхээр орон нутагт ажиллаж байна. Зөвлөмжийг тус политехникийн коллежууд мэргэжлийн хөтөлбөрийн багш, оюутнуудын оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна.
Мөн 2 аймгийн 4 сумын 10 бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрийг үр дүнг үнэлэх ажил үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт Төв аймгийн Баянчандмань, Жаргалант сумдад ажилласан бол энэ удаад бид Хэнтий аймгийн Цэнхэрмандал болон Өмнөдэлгэр сумдын тэтгэлэг хүртсэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөтөлбөрийн явцын үнэлгээг хийлээ.
Явцын үнэлгээгээр хөдөө аж ахуйн бизнесүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй тулгарч буй сорилтууд болон цаашид анхаарах үйл ажиллагааг тодрууллаа.
👉Чадавхжуулах хөтөлбөртэй холбоотой линк:
https://www.facebook.com/share/p/19ggye6oRF/
https://www.facebook.com/share/p/1BbiYGL5v6/
https://www.facebook.com/share/p/14KjUNi6LgV/