Мэдээ мэдээлэл
📝Тэтгэлэг хүртсэн хөдөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
10/10/2025
📝Тэтгэлэг хүртсэн хөдөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

📝Тэтгэлэг хүртсэн хөдөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

IRIM нь 2 аймгийн 4 сумын бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тэдэнд буцалтгүй тусламж, бизнес оношилгоо, сургалт, менторын зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Энэ удаад бид Төв аймгийн Баянчандмань болон Жаргалант сумын тэтгэлэг хүртсэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөтөлбөрийн явцын үнэлгээг хийлээ. Тус үнэлгээгээр дараах зорилтыг тавин ажиллаж байна.

🔸Бизнесийн хөгжилд гарсан өөрчлөлтийг үнэлэх

🔸Бизнесүүдэд гарч буй сайн туршлагыг бусад бизнес эрхлэгчдэд түгээн дэлгэрүүлэх баримтжуулалт хийх

🔸Цаашдын үйл ажиллагаанд сайжруулах, анхаарах зүйлсийг тодруулах юм.

Ирэх 7 хоногт үргэлжлүүлэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдад ажиллана. Явцын үнэлгээнд мөн тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн орон нутгийн Политехник коллежийн ментор багш нар оролцож байгаа нь бизнесүүдэд газар дээр нь зөвлөгөө өгөх, цаашид сургалт, менторын үйл ажиллагааг сайжруулах боломжтой юм. 🚀

👇Чадавхжуулах хөтөлбөртэй холбоотой линк:

https://www.facebook.com/share/p/19ggye6oRF/

https://www.facebook.com/share/p/1BbiYGL5v6/

https://www.facebook.com/share/p/14KjUNi6LgV/