Төв аймгийн Эрдэнэ сумын Политехник коллежид томилолтоор ажиллаад ирлээ.
Хичээлийн шинэ жилийн мэндийг эрдэмтэн багш нартаа болон эрдмийн үйлсэд шамдан суралцаж буй оюутан, залуустаа дэвшүүлье.
IRIM-ийн боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж буй ажлын нэг болох сонгогдсон хоёр Политехникийн коллежийн Мал, амьтны эмнэл зүй болон малын асаргаа хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах ажил үргэлжилсээр байна.
Манай зөвлөх баг өмнө нь Хэнтий аймгийн Политехник коллежид ажиллаад ирсэн бол энэ удаад Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлага, багш ажилтнууд, оюутнуудын төлөөлөлтэй уулзаад ирлээ.
Зөвлөмжийг Политехник коллежийн 2025–2026 оны хичээлийн жилийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх бөгөөд энэ 9-р сард багтаан үр дүнг гарган танилцуулахаар ажиллаж байна. Зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн үр дүн нь ирэх жил мэргэжлийн хөтөлбөрийн багш, оюутнуудын тусламжтайгаар дүгнэгдэнэ.
Энэхүү ажил нь жендэрийн мэдрэмжтэй сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр боловсролын салбарт оруулж буй чухал хувь нэмэр болохоос гадна хөдөө аж ахуйн салбар дах жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх, үзэл санааг түгээх чухал алхам болох юм.
Өмнөх холбоотой мэдээ: https://www.facebook.com/share/p/15H6LXqsLyf/
#жендэр #Боловсрол #Малынэмнэлзүй #Малынасаргаа #зөвлөмж #жендэрийндүншинжилгээ #Политехникколлеж