Мэдээ мэдээлэл
Манай байгууллага адал явдлаар дүүрэн Зуны сургалтаа 17 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
18/08/2025
Манай байгууллага адал явдлаар дүүрэн Зуны сургалтаа 17 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

✨ Манай байгууллага адал явдлаар дүүрэн Зуны сургалтаа 17 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  

🌟 Байгууллагын ажилтнуудын дунд уламжлал болсон зуны сургалт нь жил бүр олон төрлийн шинэ, сонирхолтой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг билээ. 2024 онд бид байгууллагын стратегиа шинэчилсэнтэй холбогдуулан энэ жилийн зуны сургалтаар стратегитайгаа уялдуулан байгууллагын ажилтнуудын болон компанийн алсын хараагаа хэрхэн харж байгаагаа хамтдаа хэлэлцлээ.  

🔥🎶💬 Мөн сургалтын хоёр дах өдөр хотын завгүй амьдралаас түр амсхийн байгалийн сайханд ажлын хамт олон маань богино хугацааны төлөвлөгөөгөө гаргаж, хөгжилтэй тэмцээн зохион байгуулж, ил галын элчинд гитартай дуу аялсан мартагдашгүй үдшийг халуун дулаан яриа, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм.   

💪🌍  Алсын хараагаа богино, дунд, урт хугацаагаар хэмжиж төлөвлөсөн бидний зорилтууд хувь хүн болон нийгэмдээ эерэг нөлөөлөл, үр дүнг үзүүлж, бодит биеллээ олно хэмээн итгэж байна.