Мэдээ мэдээлэл
Манай байгууллага “Өнгө Нэм” ТББ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Хог хаягдлын менежментийн олон нийтийн мэдлэг, хандлага, дадлын суурь судалгаа” хамтран хэрэгжүүлж дууслаа.
22 цаг 58 мин
Манай байгууллага “Өнгө Нэм” ТББ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Хог хаягдлын менежментийн олон нийтийн мэдлэг, хандлага, дадлын суурь судалгаа” хамтран хэрэгжүүлж дууслаа.

🌿 Манай байгууллага “Өнгө Нэм” ТББ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Хог хаягдлын менежментийн олон нийтийн мэдлэг, хандлага, дадлын суурь судалгаа” хамтран хэрэгжүүлж дууслаа.

Судалгааны зорилго нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт амьдарч буй өрхийн хог хаягдлын менежментийн талаарх ойлголт, иргэдийн хандлага болон бодит дадал хэвшлийг үнэлэх байв.

☘️ Судалгааны үр дүн нь хог хаягдлын менежментийн мэдлэг, хандлагын, дадлын талаарх олон нийтийн үзэл бодлыг талуудад танилцуулж, уг асуудлаарх иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд шаардлагатай суурь мэдээлэл болох юм.

🌱 Судалгааны үр дүнгээс уг асуудлаарх иргэдийн хандлага эерэг байгаа ч мэдлэг, дадал сул, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Цаашид хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд олон нийтийн оролцоо, бодлогын дэмжлэг шаардлагатай. Мөн энэхүү судалгааны үр дүн нь “Хогоо дахин боловсруулцгаая – Go Recycle” нийгмийн нөлөөллийн аяны дараа дараагийн үйл ажиллагааны суурь мэдээлэл болох юм.