Мэдээ мэдээлэл
🐑 “Цахим хоршоо” төслийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж эхлэлээ
9 цаг 53 мин
🐑 “Цахим хоршоо” төслийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж эхлэлээ

🐑 “Цахим хоршоо” төслийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж эхлэлээ

Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Цахим хоршоо” төсөл нь цахим технологи, үйлчилгээг ашиглах замаар алслагдсан малчдыг амьжиргааг сайжруулах зорилготой төсөл юм. Тус төсөл нь 2025-2027 оны хооронд хэрэгжинэ.🌍

Төслийн хүрээнд цахим хоршооны платформ дээр малчид хамтран ажиллах, мэдлэг, мэдээлэл хуваалцах, санхүүгийн үйлчилгээ авах, зах зээлд амжилттай оролцох боломжтой болно.

🍀IRIM нь энэхүү хэрэгжиж эхэлж буй “Цахим Хоршоо” төслийн суурь судалгааны ажлыг хийж байна.

🔹Судалгааг 5 аймгийн 9 сумын малчин өрхөөс түүвэрлэн зохион байгуулж байна.

Цахим хоршоо төслийг хэрэгжүүлснээр малчдын амьдралд дараах эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой

📱 Цахим платформоор дамжуулан төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнд хамрагдаж, үр шим хүртэнэ

Мал аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ

📦 Ноос, ноолуурын чанарыг сайжруулж, зах зээлд үр ашигтай оролцоно

🎯 Төслийн үр дүнд малчдын чадавхыг дээшлүүлж, амьжиргаа сайжруулна

Суурь судалгааны үр дүнг эдгээр үр дүнд хүрсэн эсэхийг тооцоход ашиглах юм.

#ЦахимХоршоо #МалчдынАмьжиргаа #VirtualCooperative #МалАжАхуйнТехнологи #МонголДижитал #ХөдөөАжАхуйнТөсөл