Мэдээ мэдээлэл
Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх "Мэргэжилтэн-судлаачдын бүлэг"-ийн гурав дахь уулзалт амжилттай боллоо.
3 цаг 57 мин
Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх

🍀Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх "Мэргэжилтэн-судлаачдын бүлэг"-ийн гурав дахь уулзалт амжилттай боллоо.

🌱Энэ удаагийн уулзалтыг Green dot climate байгууллагатай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба залуучууд” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Уулзалтад энэ чиглэлд судалгаа хийдэг, төсөл хэрэгжүүлдэг залуучуудын төлөөлөл оролцож, залуусын санал бодол, мэдлэг, хандлагын судалгааны үр дүнг танилцуулсан юм.

☘Бүлгийн онцлог, давуу тал: Мэргэжилтэн-судлаачдын бүлэг нь салбарын болоод салбар дундын олон асуудлуудыг шийдвэрлэхэд судлаачдыг холбож, тэдний судалгаа шинжилгээ, төсөл санаачилгуудыг уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, хамтран ажиллах орон зайг бий болгох давуу талтай.

🎯Цаашдын төлөвлөгөө: Бид дөрөв дэх уулзалтын зар мэдээллийг энэхүү хуудсаараа дамжуулан хүргэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг хуваалцах, мэдээлэл солилцох зорилготой байгууллага, хувь хүмүүс бидэнтэй холбогдоход үргэлж нээлттэй болно.

#УурАмьсгалынӨөрчлөлт#МэргэжилтэнСудлаачдынБүлэг#ClimateChange #communityofpractice