Мэдээ мэдээлэл
Эмэгтэй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг байгальд ээлтэй, ногоон бизнесийн чиглэлд чадавхжуулах төслийн үр дүн
11 цаг 5 мин

2022 оноос хэрэгжиж эхэлсэн Азийн Хөгжлийн Банкны “Хүртээмжтэй, ногоон сэргэлтийн төлөө Зүүн Азид жендэрийн тэгш байдлыг эрчимжүүлэх нь” бүс нутгийн техникийн туслалцааны төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа аялал жуулчлал, хүнс, сав баглаа боодлын салбар дахь бизнесүүдэд тойрог эдийн засгийн зарчмуудыг бизнесийн үйл ажиллагаанд туршиж, бодлого болон практик хэрэгжилтэд хэрхэн нэвтрүүлэх боломжтойг судалсан билээ.

Төсөл нь эмэгтэйчүүдээр удирдуулсан дээрх салбарын бизнесүүдийг сонгож, тэдгээрийн чадавхыг бэхжүүлснээр нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд тэгш, хүртээмжтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэснээрээ онцлог юм.

Төсөлд хамрагдсан эдгээр бизнесүүд болон хэрэгжүүлэгч талуудын хүрсэн үр дүнтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.irim.mn/a/2143