Манай байгууллага болон “Өнгө Нэм” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Өнгө Нэм” ТББ -н хэрэгжүүлж буй “Хогоо дахин боловсруулцгаая – Go Recycle” нийгмийн нөлөөллийн аяны хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн талаарх олон нийтийн мэдлэг, хандлага, дадлын суурь судалгааг хамтран хэрэгжүүллээ.
Судалгааны зорилго нь Улаанбаатар хотын өрхийн хог хаягдлын менежментийн талаарх ойлголт, иргэдийн хандлага болон бодит дадал хэвшлийг үнэлэх байсан бөгөөд энэ ажлыг "Өнгө Нэм" ТББ болон "Хараат бус судалгааны хүрээлэн" ТББ амжилттай гүйцэтгэлээ.
Төслийн үр дүн нь хог хаягдлын менежментийн мэдлэг, хандлагын, дадлын талаархи олон нийтийн үзэл бодлыг танилцуулах, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилготой хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам боллоо.
Тус судалгаа нь Улаанбаатар хотын иргэдийн хог хаягдлын менежментийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийн дэд бүтцийг сайжруулах болон оролцоог дэмжих бодлогын шинэчлэлийг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.