Монголын хөдөөгийн өрхийн нийгэм эдийн засгийн бодит байдал, тэдэнд учирч буй бэрхшээл, ахуй амьдралын үндсэн хэрэгцээ, хөгжлийн хандлага зэргийг тодорхойлох суурь судалгааг хийж гүйцэтгэнэ.
- Хөдөөгийн өрхийн амьдралын хүрээг тодорхойлж, хөдөөгийн өрхийн амьдралын үндсэн хэрэгцээ, тэдний амьдралын бүх л шатанд үүсч байгаа нийгэм, эдийн засаг, үйлчилгээ, соёл боловсролын холбогдох хүчин зүйлс болоод нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлон судлах.
- Хөдөөгийн өрхийн гишүүдийн нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг тодорхойлон, хөдөөгийн өрхийн тухайн асуудлын талаарх мэдлэг, хандлага, дадал зэргийг тодорхойлох.
- Орон нутгийн хөгжилд хөдөөгийн өрхийн оруулж болох хувь нэмэр, орон нутгийн иргэдийн оролцоо, хоршооны хөгжил ба байгалийн нөөцийн менежментийн асуудлыг хэрхэн ойлгож байгааг тодорхойлох.
Монголын хөдөөгийн өрхийн нийгэм эдийн засгийн бодит байдал, тэдэнд учирч буй бэрхшээл, ахуй амьдралын үндсэн хэрэгцээ, хөгжлийн хандлага зэргийг тодорхойлох суурь судалгааг хийж гүйцэтгэнэ.