ХАСБАНКНЫ “AMAR” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН СУДАЛГААГ ДАХИН ХИЙЖ ДУУСГАЛАА.

IRIM судалгааны хүрээлэн нь ХасБанкны захиалгаар дахин “AMAR” үйлчилгээний хэрэглэгчийн зах зээлийн судалгаа болон өрхийн санхүүгийн үйлчилгээ болон хэрэглэгчийн судалгааг тус тус хийж гүйцэтгэв.

Судалгааг Улаанбаатар хотын Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Налайх дүүрэг, Архангай аймгийн Цэцэрлэг, Хэнтий аймгийн Өндөрхаан зэрэг газруудыг хамруулан 2012 оны 2-р сарын 1-ээс 3-р сарын 26-ны хооронд хийж дуусгасан.

Уг судалгаа нь “AMAR” үйлчилгээний хэрэглэгчдийн суурь судалгаа байсан учир бүх хэрэглэгчдийг төлөөлөх чадвартай 750 хэрэглэгчдээс анкетын аргаар судалгаа авч, 7 фокус бүлгийн ярилцлага хийсэн.

Судалгааг IRIM судалгааны хүрээлэнгийн судлаачид хийж гүйцэтгэсэн бөгөөд төслийн удирдагчаар Л.Цэлмэгсайхан, зөвлөхөөр Ц.Цогтбаатар, МУИС-ЭЗС-ийн багш, докторант С.Бурмаа, ахлах судлаачаар А.Батзул, туслах судлаачраар С.Бадамханд нар ажиллав.    

IRIM судалгааны хүрээлэн нь ХасБанкны захиалгаар дахин “AMAR” үйлчилгээний хэрэглэгчийн зах зээлийн судалгаа болон өрхийн санхүүгийн үйлчилгээ болон хэрэглэгчийн судалгааг тус тус хийж гүйцэтгэв. Судалгааг Улаанбаатар хотын Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Налайх дүүрэг, Архангай аймгийн Цэцэрлэг, Хэнтий аймгийн Өндөрхаан зэрэг газруудыг хамруулан 2012 оны 2-р сарын 1-ээс 3-р сарын 26-ны хооронд хийж дуусгасан.