Жаргалмаа нь 2020-2024 оны хооронд IRIM-ын үйл ажиллагааны захирлаар ажиллаж байсан. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг нийгмийн ажлын бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. Нийгмийн судалгааны чиглэлээр найм гаруй жилийн туршлагатай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрх, нийгмийн оролцооны асуудлуудад түлхүү анхаарч ажилладаг. Шинжлэх ухаанд суурилсан шийдэл, арга хэмжээг дэмждэг тэрээр илүү хүртээмжтэй, тэгш нийгмийг бүтээхийг зорьдог. Жендерийн эрх тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн оролцоо зэрэг чиглэлээр мэргэшсэн бөгөөд хүн төвтэй, шударга нийгэмд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Тэрээр АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй Мэргэжлийн тэтгэлэгт хөтөлбөр болон Австралийн Засгийн газрын тэтгэлэг зэрэг олон улсын хөтөлбөрүүдэд амжилттай оролцож байсан.
Дашдэлэгийн Эрдэнэцэцэг нь Монгол Улсын Монгол Улсын Их Сургуулийг Социологич мэргэжлээр суралцан төгсөж, Австралийн Квийнсландын их сургуульд Хөгжил судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Магистрын судалгааны ажлаараа орон нутгийн нөөц, боломжид суурилсан харилцаа, түншлэлийн талаар Оюу Толгой төсөл болон Австралийн туршлагыг харьцуулсан судалгаа гүйцэтгэсэн. Тэрээр одоогоор IRIM Судалгааны хүрээлэнд Ахлах судлаачаар ажиллаж, уул уурхайн засаглал, бодлого чиглэлээр олон улсын хөгжлийн төслүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж байна. Д.Эрдэнэцэцэг нь хариуцлагатай байгалийн нөөцийг ашиглалтын талаарх шийдвэр гаргахад шаардлагатай хүртээмжтэй мэдлэгийн сан бүрдүүлэх, нийгмийн хөрөнгө оруулалтыг, үр нөлөө, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийг өргөжүүлэх чиглэлд төвлөрч ажиллаж байна. Тэрээр бизнес, засгийн газар болон орон нутгийн иргэдийн хоорондын хамтын ашиг сонирхол, үнэ цэнд нийцсэн стратегийг хамтран тодорхойлох замаар оролцогч талуудын түншлэл, итгэлцэлд суурилсан харилцааг хөгжүүлэх, бизнесүүдийн нийгмийн зөвшөөрөл, орон нутгийн оролцоо чиглэлээр мэргэшсэн. Монгол, Англи хэлтэй. Монгол, Австрали зэрэг улсуудад ажиллаж байсан олон улсын туршлагатай судлаач юм.
Мөнхтөмөрийн Саруул нь 2023 онд Монгол Улсын Их Сургуулийг Социологич мэргэжлээр төгссөн ба одоогоор IRIM судалгааны хүрээлэнд судлаач, зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр залуу судлаачийн хувиар боловсрол, нийгмийн сайн сайхан байдал, хот хөдөөгийн хөгжлийн чиглэлд судалгаа, шинжилгээгээр дамжуулан өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьдог.