Л.Дашзэвэг нь 2012 оноос хойш IRIM судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаачаар ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг социологич мэргэжлээр төгсөж, 2018 онд магистрын зэрэг хамгаалсан. Л.Дашзэвэг нь засаглалын салбар дахь бодлогын судалгаа, төсөл хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр төвлөрөн ажилладаг ба үндэсний түвшний буюу өргөн хэмжээний мэдээлэл цуглуулалтыг удирдан, зохион байгуулах туршлага сайн.
Ганбаатарын Даваа нь Монгол Улсын Их Сургуулийг Социологич мэргэжлээр 2022 онд төгссөн бөгөөд одоогоор IRIM судалгааны хүрээлэнд судлаач, зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр засаглал, ардчилал, хүний эрх, иргэний орон зайн чиглэлд мэргэшиж буй бөгөөд залуу судлаачийн хувьд эдгээр чиглэлд бодитой хувь нэмэр оруулахыг зорьдог.
МУИС-ийн улс төр судлаач чиглэлээр бакалавр зэрэгтэй, Энхнаран 2024 оны 12-р сард IRIM-д судлаачаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд засаглал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн сайн сайхан байдлын судалгааны төслүүдэд туслах судлаач, зохицуулагчаар ажиллаж байна. Түүний судалгааны сонирхолд улс төрийн засаглал, бодлогын судалгаа, уур амьсгалын өөрчлөлт орно.