Удирдлагын баг
Н. Минжирмаа
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Намжинбаатарын Минжирмаа нь Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн (LSE) Нийгмийн инноваци, энтрепренёршипийн магистр, МУИС-ийн Социологийн ухааны магистр зэрэгтэй социологич юм. Тэрээр 2020 оноос хойш IRIM судалгааны хүрээлэнд удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөхөөр ажиллаж байсан ба 2025 оноос Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.  Нийгмийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр арав гаруй жил ажиллахдаа Монгол улс болон Азийн хэд хэдэн оронд төслийн удирдагчаар ажилласан. Эдгээр төслүүд нь нийгмийн инноваци, хөгжил, жендэрийн тэгш байдал, засаглалын ил тод байдал зэрэг салбарын асуудалд эерэг нөлөөг бий болгох зорилготой байв. Минжирмаа нь нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох, бүс нутгийн хэмжээнд олон нийт, оролцогч талуудад судалгаа нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Монгол, англи, орос хэлтэй, тэрээр Монгол, Төв Азийн орнууд,Мянмарт ажилласан туршлагатай. 

Х. Баярмаа
Үйл ажиллагааны захирал

Хүрэлчулууны Баярмаа нь 2012 оноос IRIM-д ахлах судлаачаар ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Сургуулийг социологич мэргэжлээр төгсөж, 2018 онд магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр засаглалын судалгаа, ялангуяа иргэний оролцоо, жендэр, ил тод байдлын чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд БЖДБ-ийн чиглэлийн судалгааны хэд хэдэн ажлуудад оролцсон байна. Тэрээр 2025 оноос Үйл ажиллагааны захирлаар ажиллаж байна.