Б. Шинэцэцэг нь 2019 оноос эхэлж IRIM-д судлаач, дуудлагын төвийн менежер, 2020-2024 онд Мэдээлэл цуглуулалтын менежер, 2025 оноос чанарын хяналтын менежерээр ажиллаж эхэлсэн. Байгууллагад хэрэгжиж буй бүх төслийн процессыг чанарын удирдлагын тогтолцоонд заасны дагуу явж буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавих, талуудыг мэдээллээр хангах, хэрэгжүүлж буй төслүүдийн цуглуулсан өгөгдөлд чанарын хяналтыг хийх замаар өгөгдлийн найдвартай байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Байгууллагын брэнд судалгаа болох төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индексийн зохицуулагчаар ажилладаг.
У.Дагийсүрэн нь IRIM судалгааны хүрээлэнд Төсөл хөгжүүлэлтийн менежерээр ажилладаг бөгөөд хөгжлийн салбар дахь олон улсын болон үндэсний хэмжээний төслүүдийг боловсруулахад хувь нэмрээ оруулах, төсөл хөгжүүлэлтийн багийг зохион байгуулалтаар хангах үүрэгтэй. Тэрээр мөн хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгааны төслүүд дээр судлаачаар ажиллаж байсан. Дагийсүрэн нь төрийн болон, төрийн бус байгууллага, донор байгууллагуудаас төсөл боловсруулах ур чадвараа хөгжүүлсээр байна.
Б.Батхүү нь IRIM судалгааны хүрээлэнд Төсөл хөгжлийн судлаач, төслийн зохицуулагчаар ажилладаг. Тэрээр 2021 онд МУИС-ийг Социологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба боловсрол, тогтвортой байдлын чиглэлээр мэргэшиж буй залуу судлаач юм. Б.Батхүү нь олон улсын донор болон төрийн бус байгууллагуудын захиалгаар хэрэгжүүлж буй судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний төслүүдэд зохицуулагч, судлаачаар ажиллах болон судалгааны төслийн санал боловсруулах, санхүүжилт босгох үүрэгтэйгээр ажиллаж байна.