Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны групп (WBG)-н жил тутам зохион байгуулдаг уулзалт, хурал 2017 оны 10-р сарын 9-15-ны хооронд Вашингтон хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн жил тутам зохион байгуулагддаг уулзалтад 12000 оролцогчид хүрэлцэн ирсэн бөгөөд тодруулбал төв банкир, санхүү хөгжлийн сайд, парламентын гишүүд, хувийн хэвшлийн захирлууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд дэлхийн эдийн засгийн төлөв байдал, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжил, тусламжийн үр ашгийг дээшлүүлэх асуудлуудаар хэлэлцэхээр цугларчээ.  

Эдгээр өдрүүдэд дэлхийн эдийн засаг, олон улсын хөгжил, дэлхийн санхүүгийн систем, хүртээмжтэй өсөлт, иргэний оролцоо, хөгжлийн олон асуудлуудад чиглэсэн олон тооны сэдэвчилсэн хэлэлцүүлэг, семинар, бүс нутгийн товч мэдээлэл, хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө.

Энэ удаагийн жил тутмын хуралд “IRIM” судалгааны хүрээлэнгээс Үйл ажиллагаа хариуцсан захирал Цэдэндамбын Батсугар Олон Улсын Валютын Сангийн Иргэний Нийгмийн Байгууллагын (ИНБ) тэтгэлэгт хөтөлбөрөөр оролцож байна.