Манай хаяг

Хаяг: “Интер” номын их дэлгүүрийн 301 тоот, Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Утас / Факс: : 976-70117101
И-мэйл: contact@irim.mn
Ш/Х: 46A/265

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн ажилд авна

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн ажилд авна

Нийгмийн эрүүл мэндийн төсөл дээр ажиллах ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг

§  Эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх

§  Судалгааны ажлыг зохион байгуулах, тайлан боловсруулах

§  Сургалт зохион байгуулах

§  Баг удирдан ажиллах

Тавигдах шаардлага

§  Эрүүл мэндийн нийгмийн ажил, Нийгмийн ажил, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дээд боловсролтой.

§  Ажлын 2-оос доошгүй жилийн туршлагатай.

§  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.

§  Төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ур чадвартай.

§  Судалгааны талаар зохих ойлголттой.

Бүрдүүлэх материал

§  Иргэний үнэмлэхний хуулбар

§  Мэргэжлийн дипломны хуулбар

§  Ажилд орох тухайгаа илэрхийлсэн өргөдөл

§  Товч намтар (CV)

§  Өмнөх ажлын газрын тодорхойлолт

Материал хүлээж авах хугацаа: 2011.12.14-ний 18:00 цаг

ХХаяг: IRIM Судалгааны хүрээлэн. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 44-р байрны 4 тоот, Утас: 976-70117101

 

“Хүн худалдаалах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сургалтын үнэлгээ хийв

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ын захиалгаар IRIM судалгааны хүрээлэн 2011 оны 1-2 дугаар сард “ХХГХ, түүнээс урьдчилан сэргийлэх нь -II” сургалтыг үнэлэх судалгааны ажлыг зохион байгууллаа. Үнэлгээний судалгааны хүрээнд сургалтын зохион байгуулалт, үр нөлөөг хэмжих үндсэн хоёр зорилт дэвшүүлсэн бөгөөд 21 аймгийг төлөөлүүлэн Ховд, Дорноговь, Хэнтий, Орхон аймаг мөн Улаанбаатар хотын хамруулан нийт 443 хүнээс сурвалжлага, ярилцлага, фокус бүлгийн аргаар мэдээлэл цуглуулж үр дүнг гаргав.

Дэлгэрэнгүй...
 

“Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал” веб орчинд мониторинг хийлээ

IRIM судалгааны хүрээлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт, Авлигатай тэмцэх газрын захиалгаар 2010 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 31-ны хооронд Төрийн байгууллагын вебсайтуудад “Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал”-ын мониторинг хийв. Уг мониторингийн хүрээнд нийт Монгол улсын 11 яам, Засгийн газрын 32 хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газрын 11 тохируулагч агентлаг, Улаанбаатар хотын захирагчийн алба болон 21 аймгийн албан ёсны веб сайтыг хамруулав. Мониторингийн гол зорилго нь “Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах зорилгоор төрийн байгууллагуудын цахим хуудсанд мониторинг хийж, Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай Монгол улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлж, цаашдын үйл ажиллагаанд санал, зөвлөмж өгөх”байв. 

Дэлгэрэнгүй...
 

Парламентийн сэтгүүлчдэд зориулсан “Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдэллийн хэрэгслийн шалгуур үзүүлэлт” сургалт зохион байгуулагдлаа

 НҮБ-ийн Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Жендэрийн Тэгш Байдлын Үндэсний Хороо, Парламентийн Сэтгүүлчдийн Холбоо хамтран “Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдэллийн хэрэгслийн шалгуур үзүүлэлт” сургалтыг парламентийн сэтгүүлчдэд зориулан 2011 оны 3 дугаар сарын 26-27-ний өдрүүдэд “Монголика” амралтын цогцолборт зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь сэтгүүлчдэд хүний эрх, жендэрийн тэгш эрхийн талаар мэдлэг олгох, IRIM Судалгааны хүрээлэнгийн боловсруулсан “Телевизийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах, мэдээлэл өгөх явдал байлаа.

Дэлгэрэнгүй...
 

IRIM судалгааны хүрээлэн Олон улсын Социологичдын холбоонд гишүүнээр элслээ

                                                                                                                                                  Independent Research Institute of Mongolia /IRIM/ нь 2008 оноос хойш нийгмийн судалгааны салбарт мэргэжлийн өндөр түвшин тогтоож, үйлчлүүлэгчдээ дэлхийн жишигт нийцсэн хараат бус, үнэн бодит, найдвартай мэдээллээр хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.  Олон улсын судалгааны зах зээл дэх сүүлийн үеийн дэвшилт, ололт болон мэдээллээс хоцрохгүй байх үүднээс мөн түүнчлэн судлаачдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, олон улсад туршлага солилцох боломж бололцоогоор хангах үүднээс манай судалгааны хүрээлэн 2011 оны 2 дугаар сард Олон Улсын Социологчдын холбоонд гишүүнээр элссэн бөгөөд албан ёсны гишүүнчлэлийн эрхээ аваад удаагүй байна.  

Дэлгэрэнгүй...
 
Хуудас 1 -с 7

>>>>: Home

Ажлын байр

Sample image Ажлын байр сонирхож байгаа хүмүүс манай байгууллагын мэргэжилтнүүдийн сүлжээнд элсэнэ уу...

Интернэт судалгаа

Sample image Манай байгууллагаас явуулж буй интернэт санал асуулгад хамрагдана уу? ...

Судалгааны сан

Sample image Манай байгууллагаас хэрэгжүүлсэн зарим төсөл, судалгааны ажлын тайланг үзэх ...

Танилцуулга татах

Sample image Манай байгууллагын танилцуулгыг PDF хувилбараар татах...